Монголын залуу инженерүүдийг дэмжин хөгжүүлэх зорилгоор дараах 3 сургалтад үнэ төлбөргүй хамруулах эрх олгож байна.
Ирээдүйн манлайлагч инженер та энэ боломжийг бүү алдаарай
Бид 2024 оноос эхлэн тасралтгүй инженерүүдийг дэмжин ирсэн.
"Багшаасаа зөвхөн мэдлэг биш, амьдралд хэрэгтэй маш олон зүйлийг сурч авлаа. Инженер хүний хандлагыг бодитоор үлгэрлэн харуулдаг гайхалтай юм."
"Манай багштай ярих зүйл байхгүй ээ."
"Цаашдаа багш шигээ чадварлаг, мундаг Database Administrator болно."
"Хичээл бүрээ чин сэтгэлээсээ, өндөр эрч хүчтэйгээр зааж, онолыг практиктай маш ойлгомжтой холбон хүргэдэг нь үнэхээр таалагдлаа."
"Үр дүнтэй сургалтыг зохион байгуулж, сургалтын агуулгыг бүрэн агуулсан маш сайн сургалт орсон танай хамт олонд талархал илэрхийлье."
"Young Engineer Fellowship 2025 хөтөлбөрт хамрагдан CCNA сургалтыг сонгон суралцаад шалгалтыг өгч тэнцлээ. Танай хамт олон болон сургагч багш нартаа чин сэтгэлийн талархлаа илэрхийлж байна."
Монгол Улсын иргэн бөгөөд мэдээллийн технологийн чиглэлээр 3 хүртэлх жил ажилласан буюу саяхан төгссөн залуу инженерүүд өргөдөл гаргаж болно. Туршлагагүй байсан ч мотиваци өндөртэй нэр дэвшигчдийг тавтай морилно.
Тийм. Та 3 чиглэлийн аль нэг буюу бүгдэд нэр дэвшиж болно. Гэхдээ өргөдлийн маягтад яг аль чиглэлд хамрагдахыг тодорхой тэмдэглэнэ үү. Сонгон шалгаруулалтаар хамгийн тохирох нэр дэвшигч тус бүр нэг тэтгэлэг авна.
Сургалт Улаанбаатар хотод, UPR Consulting-ийн Лагшин төвийн 204 тоот танхимд явагдана. Цаг хуваарь болон эхлэх огноог сонгогдсон нэр дэвшигчдэд тусад нь мэдэгдэнэ. Байнгын ажлаас чөлөөлөх шаардлагагүй — сургалт долоо хоногийн амралтын өдрүүдэд зохион байгуулагдана.
Онлайн ярилцлага 2026.12.25–12.30 хооронд явагдана. Эцсийн үр дүнг 2027 оны 1 сарын эхээр имэйл болон утсаар мэдэгдэнэ. Бүх нэр дэвшигчдэд хариу өгнө — тэнцсэн эсэхээс үл хамааран.
info@upr-consulting.mn хаяг руу имэйл илгээх эсвэл +976 8901-8111 дугаарт залгаж асуух боломжтой. Ажлын цаг: Даваа–Баасан · 09:00–18:00.