Бичлэг

Танилцуулга бичлэг

Мэдээ

Сүүлийн үеийн мэдэгдлүүд

UPR Consulting-ийн сургалтын талаарх мэдэгдлүүдыг хүлээн авна уу.

Монгол улсаас 13 жилийн дараа RHCE төрлөө

Linux TOP Level хөтөлбөрийн үр дүнд Сайн Скор ЗМС-ийн Системийн менежер Д.Сандагдорж Монгол улсаас 13 жилийн дараа RHCE боллоо. Хоёр жилийн хичээл зүтгэлийн үр шим энэ амжилтад тусгалаа.

Jan 2026  ·  2 минут унших
RHCE 13 жил

Монгол улсаас 9 жилийн дараа RHCE төрлөө

Linux TOP Level хөтөлбөрийн оролцогч, даруухан инженер 2 жилийн аялалаа амжилттай дуусгаж RHCE боллоо. Д.Уянгаа багшдаа баярлалаа. Монголын Linux Star-уудын эгнээнд тавтай морил.

Jan 2, 2026  ·  2 минут унших
RHCE 9 жил

Odoo Development Bootcamp — Нээлттэй бүртгэл

BELGIUM улсын алдарт ODOO компанийн албан ёсны сургалтын түншийн эрхтэйгээр ODOO DEVELOPMENT BOOTCAMP сургалтыг зохион байгуулна. ERP систем хөгжүүлэгч болох анхны алхмаа хамт хийе.

Oct 9, 2025  ·  3 минут унших
Odoo Bootcamp

PostgreSQL Database Administration — Сургалтын мэдээлэл

2026 онд PostgreSQL өгөгдлийн сангийн дунд болон ахисан түвшний 40 цагийн сургалт зохион байгуулна. МАБ стандартад нийцсэн найдвартай өгөгдлийн санг бий болгоорой.

Oct 7, 2025  ·  3 минут унших
PostgreSQL

Монгол улсаас 3 дахь эмэгтэй инженер RHCSA боллоо

Мобинет компанийн Систем инженер Ц.Пагмадулам EX200 шалгалтыг амжилттай давж, Монгол улсаас 3 дахь эмэгтэй Red Hat Certified System Administrator болов.

Oct 3, 2025  ·  1 минут унших
3 дахь эмэгтэй RHCSA

Монгол улсаас 2 дахь эмэгтэй инженер EX200 давлаа

Монгол улсаас 2 дахь эмэгтэй Red Hat Certified System Administrator-аа өлгийдөн авлаа. Олон хүний өмнө хүлээсэн үүрэг даалгавраа нэр төртэй даван гарлаа. Чамгүй урт хугацаанд хичээл зүтгэл гарган өөрийн хүчээр гуйж биш гуядаж авсан Г.Тунгалаг шавьдаа, инженертээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Тууштай, зорилготой, хариуцлагатай, хичээнгүй, гүргэр чамаараа бахархахгүй байхын арга алгаа. Өнгөрсөн хугацаанд бүх л талаар нь инженерүүдээ дэмжиж, сургалтад нь амжилттай хамруулж ирсэн ХААН БАНК удирдлага, хамт олонд нь талархал илэрхийлье. Нэг л жаргал, зовлон, зорилго төлөө бие биедээ үргэлж туслан дэмждэг манай хамт олон, шавь нар, найзууддаа чин сэтгэлээсээ баярлалаа. Монголын УЛААН МАЛГАЙ-тангууд улам олуулаа, илүү хүчирхэл болох болтугай. Цоо шинэхэн RHCSA Г.Тунгалаг инженерийн шалгалтын туршлага, бэлтгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл workshop-д хүрэлцэн ирэхийг хүсье.

Aug 4, 2025  ·  1 минут унших
EX200 Тунгалаг

Advanced Ubuntu System Administrator сургалт эхэллээ

2025.05.07-ний өдөр анхны Advanced Ubuntu System Administrator сургалт амжилттай эхэллээ. Ubuntu системийг бүрэн ашиглах, аюулгүй байдлыг хангах мэргэжлийн сургалт Монголд анх удаа зохион байгуулагдлаа.

May 11, 2025  ·  2 минут унших
Ubuntu Admin

Монголоос анхны Red Hat Certified Specialist in Containers and Kubernetes

Red Hat OpenShift Administration I сургалтын төгсөгч Д.Сандагдорж Red Hat Certified Specialist in Containers and Kubernetes сертификатын шалгалтаа амжилттай өглөө. Монголын анхны гэрчилгээт мэргэжилтэн.

Jan 28, 2025  ·  1 минут унших
Containers Kubernetes